Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хороо “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл”-ийн хоёрдугаар үе шатыг Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран 2019 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)-ээс энэ оны 3-р сараас эхлэн 5 сарын хугацаанд “Монгол дахь бондын зах зээлийн өнөөгийн байдал” сэдэвт судалгааг хийсэн. Судалгааны багт олон улсын зөвлөх Норитака Акамацү ажиллаж “Компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх” тайланг бэлдэж танилцуулав.
Мөн төслийн багийнхан Хорооны албан хаагчид болон бусад зах зээлд оролцогчдод зориулан сургалт хийлээ.