Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзав

2019 оны 12-р сарын 06 өдөр, 14 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ЖАЙКА(1)

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хороо “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл”-ийн хоёрдугаар үе шатыг Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран 2019 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд  Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)-ээс энэ оны 3-р сараас эхлэн 5 сарын хугацаанд “Монгол дахь бондын зах зээлийн өнөөгийн байдал” сэдэвт судалгааг хийсэн. Судалгааны багт олон улсын зөвлөх Норитака Акамацү ажиллаж “Компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх” тайланг бэлдэж танилцуулав.

Мөн төслийн багийнхан Хорооны албан хаагчид болон бусад зах зээлд оролцогчдод зориулан сургалт хийлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх