Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “IFC” Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчидтэй уулзав

2019 оны 12-р сарын 02 өдөр, 17 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_1769

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Олон улсын санхүүгийн корпораци “IFC”-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Бээжин дэх салбарын хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Лингшу Лю, Пакистан дахь хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Таниа Жамал болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцож, ялангуяа Монгол Улсын бүс нутагт болон хилийн чинадад төгрөгөөр бонд босгох асуудлыг онцлон ярилцав. Түүнчлэн ногоон санхүүжилтийг хэрхэн хөгжүүлэх, түүнийг ББСБ-ууд үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Мөн Олон улсын санхүүгийн корпораци Хорооны чадавхийг сайжруулах хүрээнд техникийн туслалцаа үзүүлэх боломжтойгоо илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх