Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Олон улсын санхүүгийн корпораци “IFC”-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Бээжин дэх салбарын хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Лингшу Лю, Пакистан дахь хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Таниа Жамал болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцож, ялангуяа Монгол Улсын бүс нутагт болон хилийн чинадад төгрөгөөр бонд босгох асуудлыг онцлон ярилцав. Түүнчлэн ногоон санхүүжилтийг хэрхэн хөгжүүлэх, түүнийг ББСБ-ууд үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Мөн Олон улсын санхүүгийн корпораци Хорооны чадавхийг сайжруулах хүрээнд техникийн туслалцаа үзүүлэх боломжтойгоо илэрхийллээ.