“Сонгогчийн эрхийг хамгаалах нь: Саад бэрхшээл, түүнийг даван туулах нь” сэдэвт лекц болно

2019 оны 11-р сарын 21 өдөр, 11 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Gerelt-od.max-800x532

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулж буй хүний эрхийн цуврал лекц арга хэмжээнд Та бүхнийг урьж байна. Энэ удаагийн лекцийг МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн Ахлах багш, судлаач, доктор (PhD) Эрдэнэбилэгийн Гэрэлт-Од “Сонгогчийн эрхийг хамгаалах нь: Саад бэрхшээл, түүнийг даван туулах нь” сэдвээр 2019 оны 11 дүгээр сарын 29-нд уншина.

Лекц тус өдөр 15 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны дугуй танхимд болно.
Суудлын тоо хязгаартай тул 51-262752 дугаарын утсаар, эсвэл ch.bilguun@nhrcm.gov.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.

Жич: Манай арга хэмжээ сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд ямар нэгэн төлбөр хураамжгүй болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх