Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулж буй хүний эрхийн цуврал лекц арга хэмжээнд Та бүхнийг урьж байна. Энэ удаагийн лекцийг МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн Ахлах багш, судлаач, доктор (PhD) Эрдэнэбилэгийн Гэрэлт-Од “Сонгогчийн эрхийг хамгаалах нь: Саад бэрхшээл, түүнийг даван туулах нь” сэдвээр 2019 оны 11 дүгээр сарын 29-нд уншина.
Лекц тус өдөр 15 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны дугуй танхимд болно.
Суудлын тоо хязгаартай тул 51-262752 дугаарын утсаар, эсвэл ch.bilguun@nhrcm.gov.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.
Жич: Манай арга хэмжээ сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд ямар нэгэн төлбөр хураамжгүй болно.