ОРЦ:
- Үхрийн мах – 350 гр
- Лууван – 1ш
- Бөөрөнхий сонгино – 1ш
- Ногоон сонгино – 1ш
- Халуун ногоон чинжүү – 1ш
- Үхрийн мах амтлагч
ХИЙХ АРГАЧЛАЛ
Лууван, сонгино, чинжүүгээ ижил хэмжээтэй хавтгай нимгэн хэрчиж бэлтгэнэ.
Махаа нимгэн хавтгай хэрчиж бага зэрэг давс, хар перецеер амтлаад хэсэг хугацаанд амраана.
Хэсэг амраагаад бяцалсан сармис, гүнжидийн үр бага зэрэг хийж амтлагч соусаасаа 100мл орчимыг хийнэ. Соусаараа сайтар хольж базаад 1-2 цаг сэрүүн газар битүү саванд хийж амт оруулна.
Бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд махаа хийж шарна.
Махаа борлоод ирэхээр нь лууван, сонгино чинжүү ногоогоо хийж шарна. Шарах явцдаа ус бага зэрэг хийгээрэй.