Үхрийн махан хуурга буюу булгуги

2019 оны 11-р сарын 08 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ОРЦ:
  1. Үхрийн мах – 350 гр
  2. Лууван – 1ш
  3. Бөөрөнхий сонгино – 1ш
  4. Ногоон сонгино – 1ш
  5. Халуун ногоон чинжүү – 1ш
  6. Үхрийн мах амтлагч
ХИЙХ АРГАЧЛАЛ
Лууван, сонгино, чинжүүгээ ижил хэмжээтэй хавтгай нимгэн хэрчиж бэлтгэнэ.
Махаа нимгэн хавтгай хэрчиж бага зэрэг давс, хар перецеер амтлаад хэсэг хугацаанд амраана.
Хэсэг амраагаад бяцалсан сармис, гүнжидийн үр бага зэрэг хийж амтлагч соусаасаа 100мл орчимыг хийнэ. Соусаараа сайтар хольж базаад 1-2 цаг сэрүүн газар битүү саванд хийж амт оруулна.
  Бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд махаа хийж шарна.
Махаа борлоод ирэхээр нь лууван, сонгино чинжүү ногоогоо хийж шарна. Шарах явцдаа ус бага зэрэг хийгээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх