Махтай шөл 1,5 л
Үхрийн мах 150 гр
Бөөрөнхий сонгино 1 ш
Цөцгийн тос 10 гр
Ус 3 хоолны халбага
Гурил 150 гр
Давс, повоор бага зэрэг
Өндөг 1 ш
Хийх арга:
- Тунгалаг шөл бэлтгэж үхрийн махаа зөөлөртөл чанаж болгоно. Махыг бөөрөнхий сонгинотой машиндана. Машиндасан махыг давс, нунтаг повоор, цөцгийн тос шөл эсвэл усаар амтлан найрууж шанз бэлтгэнэ.
- Өндөг давстай усаар гурил зуурч нухан 35 минут амраана. Гурилнаас ижилхэн хэмжээтэй тасалж, хавтгайлан шанзыг боож банш бэлдэнэ.
- Давстай буцламгай усанд баншаа үйж, 7-10 минут чанаж болгоно. Тунгалаг шөлийг банштай таваглаж,хигсэн яншуй эсвэл ногоон сонгино цацаж олгоно.