Төв аймгийн Батсүмбэр суманд 160 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо

2019 оны 10-р сарын 16 өдөр, 09 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
72983379_2345960392335578_5424396055347200000_o

Төв аймгийн Батсүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн дотуур байр баригдан, ашиглалтад орлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр дотуур байранд шаардлагатай хатуу эдлэл, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслийг холбогдох яаманд уламжлан, 13 төрлийн 32,0 сая төгрөгийн өртөг бүхий эд зүйлс шийдвэрлэж өглөө.

Түүнчлэн Батсүмбэр сумын хэмжээнд нэн тулгамдсан асуудал болоод байсан сургуулийн шинэ барилгын ажлын санхүүжилтийг 2019 оны улсын төсөвт тусгуулан, олон жил шийдэгдээгүй асуудлыг эцэслэж, 920 суудалтай сүүлийн үеийн стандартад нийцсэн шинэ сургуулийн барилга 2020 онд багтаан ашиглалтад орохоор барилгын ажил хийгдэж байна.

72588803_2345960289002255_1388044472704565248_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх