Төв аймгийн Батсүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн дотуур байр баригдан, ашиглалтад орлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр дотуур байранд шаардлагатай хатуу эдлэл, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслийг холбогдох яаманд уламжлан, 13 төрлийн 32,0 сая төгрөгийн өртөг бүхий эд зүйлс шийдвэрлэж өглөө.
Түүнчлэн Батсүмбэр сумын хэмжээнд нэн тулгамдсан асуудал болоод байсан сургуулийн шинэ барилгын ажлын санхүүжилтийг 2019 оны улсын төсөвт тусгуулан, олон жил шийдэгдээгүй асуудлыг эцэслэж, 920 суудалтай сүүлийн үеийн стандартад нийцсэн шинэ сургуулийн барилга 2020 онд багтаан ашиглалтад орохоор барилгын ажил хийгдэж байна.