Өмнөговь аймаг, Баяннуур хотын хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байна

2019 оны 09-р сарын 26 өдөр, 17 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5d8c37afd65ff

1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн худалдааны төлөөлөгчид анх удаа Баяннуур хотод айлчилж, 1990 оны 2-р сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг Баяннуур аймагтай хилийн худалдаа арилжаа анх удаа хийж байсан түүхтэй. Ноосон хүрэм, бөс бараа зэрэг хэдхэн нэр төрлийн барааг цагаан тал дээр солилцож байсан бол эдүгээ 30 жилийн түүхэнд хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаа өргөжин хөгжсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Хятад улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаанд ямар ямар ахиц дэвшил, өөрчлөлт гарав гэдгийг дүгнэж, цаашид ямар зарчмаар хамтран ажиллахаа тодорхойлсон юм.

Тэгш ой давхцан тохиож буй энэ онд манай улсын төрийн тэргүүн урд их хөршид төрийн айлчлал хийсэн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх