1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн худалдааны төлөөлөгчид анх удаа Баяннуур хотод айлчилж, 1990 оны 2-р сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг Баяннуур аймагтай хилийн худалдаа арилжаа анх удаа хийж байсан түүхтэй. Ноосон хүрэм, бөс бараа зэрэг хэдхэн нэр төрлийн барааг цагаан тал дээр солилцож байсан бол эдүгээ 30 жилийн түүхэнд хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаа өргөжин хөгжсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Хятад улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаанд ямар ямар ахиц дэвшил, өөрчлөлт гарав гэдгийг дүгнэж, цаашид ямар зарчмаар хамтран ажиллахаа тодорхойлсон юм.
Тэгш ой давхцан тохиож буй энэ онд манай улсын төрийн тэргүүн урд их хөршид төрийн айлчлал хийсэн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.