Монгол Улсын Иргэний хуульд холбогдох баримт бичгийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа

2019 оны 07-р сарын 01 өдөр, 18 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
01

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Шүүх судлалын академи, Өмгөөлөл судлалын академиуд Монгол Улсын Иргэний хууль, Хувийн эрх зүйд  холбогдох баримт бичгийн эмхэтгэлийн хамтран гаргажээ.

Тус эмхэтгэл нь Монголын хувийн эрх зүйн судалгааны товчоон /1928-1990/, Монгол Улсын Иргэний хуульд холбогдох баримт бичиг /2001-2002/, /1993-1995/, БНМАУ-ын Иргэний хууль /1963/-ийн нэмэлт, өөрчлөлтөд холбогдох баримт бичиг зэрэг нийт 4 боть хэвлэгдэж гарсныг МУИС-ийн хувийн эрх зүйн танхимын эрхлэгч доктор, профессор Д.Амарсанаа, Өмгөөлөл судлалын академийн удирдах зөвлөлийн дарга, доктор З.Сүхбаатар нар Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатарт дээжээс нь гардуулан өглөө.

         Мөн Архивын ерөнхий газар нь цаашид МУ-ын Иргэний хуульд холбогдох 1926-1929, 1952, 1963 оны баримт бичгүүдэд хамтарсан судалгаа хийн, хэвлүүлэхээр харилцан тохиролцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх