Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Шүүх судлалын академи, Өмгөөлөл судлалын академиуд Монгол Улсын Иргэний хууль, Хувийн эрх зүйд холбогдох баримт бичгийн эмхэтгэлийн хамтран гаргажээ.
Тус эмхэтгэл нь Монголын хувийн эрх зүйн судалгааны товчоон /1928-1990/, Монгол Улсын Иргэний хуульд холбогдох баримт бичиг /2001-2002/, /1993-1995/, БНМАУ-ын Иргэний хууль /1963/-ийн нэмэлт, өөрчлөлтөд холбогдох баримт бичиг зэрэг нийт 4 боть хэвлэгдэж гарсныг МУИС-ийн хувийн эрх зүйн танхимын эрхлэгч доктор, профессор Д.Амарсанаа, Өмгөөлөл судлалын академийн удирдах зөвлөлийн дарга, доктор З.Сүхбаатар нар Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатарт дээжээс нь гардуулан өглөө.
Мөн Архивын ерөнхий газар нь цаашид МУ-ын Иргэний хуульд холбогдох 1926-1929, 1952, 1963 оны баримт бичгүүдэд хамтарсан судалгаа хийн, хэвлүүлэхээр харилцан тохиролцов.