Цагдан хорих ангиас оргосон сэжигтэн этгээдийг Замын-Үүдээс баривчилжээ

2019 оны 06-р сарын 21 өдөр, 09 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64431638_2399036723701640_5948128473410174976_n

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, өнгөрсөн тавдугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр гэгч хоёр хоногийн өмнө оргосон талаар мэдээлсэн билээ.

Сэжигтэн ялтан С.Төмөр нь өнөө өглөө 06.00 цагийн үeд Дорноговь аймаг Замын үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх үeд нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд барьсан байна. Дөнгөж сая Замын-Үүдийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Сэжигтэн С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, гурван удаагийн ял шийтгэлтэй нэгэн бөгөөд бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа ийнхүү оргосон байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх