Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, өнгөрсөн тавдугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр гэгч хоёр хоногийн өмнө оргосон талаар мэдээлсэн билээ.
Сэжигтэн ялтан С.Төмөр нь өнөө өглөө 06.00 цагийн үeд Дорноговь аймаг Замын үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх үeд нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд барьсан байна. Дөнгөж сая Замын-Үүдийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Сэжигтэн С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, гурван удаагийн ял шийтгэлтэй нэгэн бөгөөд бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа ийнхүү оргосон байгаа юм.