Дорнод аймагт өчигдөр буюу зургадугаар сарын 3-ны өдөр хүү нь аавыгаа хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Эл хэрэг Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан бөгөөд оройн 23:00 цагийн орчимд орон сууцны хонгилд аав, хүү хоёр муудалцаж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очих үед 27 настай Б гэгч өөрийн төрсөн эцэг болох 64 настай Г-тай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хутгалж, амь насыг нь хөнөөсөн байжээ.
Хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.