Хүү нь аавыгаа хутгалж амийг нь хөнөөжээ

2019 оны 06-р сарын 04 өдөр, 15 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuuh2_700x700

Дорнод аймагт өчигдөр буюу зургадугаар сарын 3-ны өдөр хүү нь аавыгаа хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Эл хэрэг Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан бөгөөд оройн 23:00 цагийн орчимд орон сууцны хонгилд аав, хүү хоёр муудалцаж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очих үед 27 настай Б гэгч өөрийн төрсөн эцэг болох 64 настай Г-тай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хутгалж, амь насыг нь хөнөөсөн байжээ.

Хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх