Архивын ерөнхий газраас Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 30 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөн 2019 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Архивын ерөнхий газрын байранд болох бөгөөд ХЗДХЯ, Төрийн 37 архивын удирдлагууд болон АЕГ-ын бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эхлэх гэж байна.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Архивын салбарын өнөөгийн байдал, шинэчлэл, “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн үйл явц, цаашид анхаарах асуудлууд, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зэрэг хэд хэдэн хэлэлцүүлгийг өрнүүлэх аж.