Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн 30 дахь удаагаа болно

2019 оны 04-р сарын 17 өдөр, 17 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57097019_2021517254625432_4506413982000611328_n

Архивын ерөнхий газраас Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 30 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөн 2019 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Архивын ерөнхий газрын байранд болох бөгөөд ХЗДХЯ, Төрийн 37 архивын удирдлагууд болон АЕГ-ын бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эхлэх гэж байна.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр Архивын салбарын өнөөгийн байдал, шинэчлэл, “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн үйл явц, цаашид анхаарах асуудлууд, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зэрэг хэд хэдэн хэлэлцүүлгийг өрнүүлэх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх