МУБИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клубын гишүүд Хан-Уул дүүргийн иргэн н.Солонгод өргөө цагаан гэр бэлэглэлээ. Өнгөрсөн намар н.Солонгын гэр шатаж бүсгүй дөрвөн хүүхдийнхээ хамт орох оронгүй болоод байсан юм. Хан-Уул дүүргийн дүүргийн Улаан загалмай хороо, МУБИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клубын гишүүд бэлэглэсэн гэрээ 4 сарын 7-ны билэгт сайн өдөр барьж өгсөн байна. Ядарч явахад нь тусалсан улаан загалмайн залууст Солонго баярласнаа илэрхийлж,нулимс зангируулан байлаа. Сайн сэтгэлийн үзүүрт сүү тос гэдэг билээ. Бүсгүйд хүүхдүүдтэйгээ амар тайван амьдрахыг хүсье.
Улаан загалмайн залуус дөрвөн хүүхэдтэй бүсгүйд гэр бэлэглэв
2019 оны 04-р сарын 11 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )