Улаан загалмайн залуус дөрвөн хүүхэдтэй бүсгүйд гэр бэлэглэв

2019 оны 04-р сарын 11 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
56913206_2676236652392213_8682654376050819072_n_large

МУБИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клубын гишүүд  Хан-Уул дүүргийн иргэн н.Солонгод өргөө цагаан гэр бэлэглэлээ. Өнгөрсөн намар н.Солонгын гэр шатаж бүсгүй дөрвөн  хүүхдийнхээ хамт орох оронгүй болоод байсан юм. Хан-Уул дүүргийн дүүргийн Улаан загалмай хороо, МУБИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клубын гишүүд бэлэглэсэн гэрээ  4 сарын 7-ны билэгт сайн өдөр барьж өгсөн байна. Ядарч явахад нь тусалсан улаан загалмайн залууст Солонго баярласнаа илэрхийлж,нулимс зангируулан байлаа. Сайн сэтгэлийн үзүүрт сүү тос гэдэг билээ. Бүсгүйд хүүхдүүдтэйгээ амар тайван амьдрахыг хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх