Гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй амиа алджээ

2019 оны 04-р сарын 04 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hagalgaa

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны эмнэлэгт энэ сарын 26-ны өдөр өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алджээ.

Хэргийг тодруулбал, 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан гэх мэдээлэл байна. Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр дээрх хэрэг “Тод Каннам” эмнэлэгт болсон юм байна. Тус эмнэлэг нь 2013 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан бөгөөд БНСУ-ын эмч мэргэжилтнүүд эмчилгээ үзүүлдэг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх