Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны эмнэлэгт энэ сарын 26-ны өдөр өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алджээ.
Хэргийг тодруулбал, 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан гэх мэдээлэл байна. Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр дээрх хэрэг “Тод Каннам” эмнэлэгт болсон юм байна. Тус эмнэлэг нь 2013 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан бөгөөд БНСУ-ын эмч мэргэжилтнүүд эмчилгээ үзүүлдэг аж.