МИАТ-ийн ОМ 302 онгоц замын дундаас буцаж Инчонд ослын буулт хийжээ

2018 оны 12-р сарын 21 өдөр, 19 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15453905045c1cc9a844290

Өнөөдөр өдрийн 13 цаг 20 минутад БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатарлуу хөөрсөн МИАТ компанийн ОМ302 онгоц замынхаа дундаас буцаж, ослын буулт хийсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, уг онгоцонд зорчиж явсан иргэдийн өгч байгаа мэдээллээр нислэгийн явцад зааланд утаа үнэртэж эхэлсэн гэнэ. Ингээд ОМ302 нислэг 2 цаг 15 минут нисээд замын дундаас буцаж 15 цаг 35 минутад Инчон дээр газарджээ. Зорчигчдын зүгээс онгоцны тээшний хэсэгт гал гарсан байж болзошгүй гэж таамаглаж  байна.

Харин ИНЕГ-аас “МИАТ-ын онгоцны хаалганд бага зэргийн гэмтэл гарсан. Үүнээс үүдэн утаа үнэртсэн. Онгоц буцаж Инчонд бууж, хаалгаа янзлуулсан. Энэ бол ашиглалтын үед гардаг гэмтэл” гэсэн тайлбар өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх