Өнөөдөр өдрийн 13 цаг 20 минутад БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатарлуу хөөрсөн МИАТ компанийн ОМ302 онгоц замынхаа дундаас буцаж, ослын буулт хийсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, уг онгоцонд зорчиж явсан иргэдийн өгч байгаа мэдээллээр нислэгийн явцад зааланд утаа үнэртэж эхэлсэн гэнэ. Ингээд ОМ302 нислэг 2 цаг 15 минут нисээд замын дундаас буцаж 15 цаг 35 минутад Инчон дээр газарджээ. Зорчигчдын зүгээс онгоцны тээшний хэсэгт гал гарсан байж болзошгүй гэж таамаглаж байна.
Харин ИНЕГ-аас “МИАТ-ын онгоцны хаалганд бага зэргийн гэмтэл гарсан. Үүнээс үүдэн утаа үнэртсэн. Онгоц буцаж Инчонд бууж, хаалгаа янзлуулсан. Энэ бол ашиглалтын үед гардаг гэмтэл” гэсэн тайлбар өгчээ.