Шинэчлэн найруулагдсан төрийн албаны тухай хуулийг сурталчлах хүрээнд сургалт зохион байгуулав

2018 оны 09-р сарын 26 өдөр, 10 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3a1a72a1b2b25764452342b033dcaa0eca20646e

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан төрийн албаны тухай / шинэчилсэн найруулга / хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан тус хуулийг сурталчилах ажлын хүрээнд Эрчим хүчний яамнаас ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Эрчим хүчний яамны ажлын хэсэг дээрх хуулийг сурталчилах ажлын хүрээнд гурван удаагийн сургалт явуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжийн сургалтыг Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайхан удирдан явууллаа. Сургалтын төгсгөлд яамны нийт ажилтан, албан хаагчид шинээр мөрдөгдөх “Төрийн албаны тухай” хуулийн талаар сонирхсон асуултандаа хариулт авч, дараагийн сургалтыг товыг хэлэлцэн гаргасан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх