2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан төрийн албаны тухай / шинэчилсэн найруулга / хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан тус хуулийг сурталчилах ажлын хүрээнд Эрчим хүчний яамнаас ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Эрчим хүчний яамны ажлын хэсэг дээрх хуулийг сурталчилах ажлын хүрээнд гурван удаагийн сургалт явуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжийн сургалтыг Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайхан удирдан явууллаа. Сургалтын төгсгөлд яамны нийт ажилтан, албан хаагчид шинээр мөрдөгдөх “Төрийн албаны тухай” хуулийн талаар сонирхсон асуултандаа хариулт авч, дараагийн сургалтыг товыг хэлэлцэн гаргасан юм.