“Талх Чихэр” ХК-ийн хувьцаа 7.50 хувиар өслөө

2018 оны 09-р сарын 12 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
yy38lv6m

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 190,574 ширхэг хувьцаа арилжсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Талх Чихэр” ХК TCK+7.50 хувиар, “Жинст Увс” ХК JIV+3.67 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Базальт” ХК MBW-0.55 хувиар, “Тавантолгой” ХК TTL-0.50 хувиар буюу компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 84 ширхэг үнэт цаасыг 8.4 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр “TOP 20” индекс 20437.04 нэгж болж 1.00 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 33 тэрбум 469 сая 433,935.01 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2энд дарж үзнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх