Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 190,574 ширхэг хувьцаа арилжсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Талх Чихэр” ХК TCK+7.50 хувиар, “Жинст Увс” ХК JIV+3.67 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Базальт” ХК MBW-0.55 хувиар, “Тавантолгой” ХК TTL-0.50 хувиар буюу компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 84 ширхэг үнэт цаасыг 8.4 сая төгрөгөөр арилжаалсан байна.
Ингэснээр “TOP 20” индекс 20437.04 нэгж болж 1.00 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 33 тэрбум 469 сая 433,935.01 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2энд дарж үзнэ үү.