Замын цагдаагийн биед халдаж танхайрсан жолоочид хариуцлага тооцжээ

2018 оны 06-р сарын 26 өдөр, 16 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
36230260_2043933402344658_4908926793584476160_o

Өчигдөр Төв номын сангийн урд урсгал сөрж байхад нь шаардлага тавьж шалгалт хийхээр ирсэн замын цагдаагийн алба хаагчийн биед халдаж танхайрсан 43-33 УНД дугаарын Ланд крузер маркийн машинтай жолоочийг илрүүлэн баривчилжээ.
Танхайрсан жолооч тавьсан шаардлагыг нь үл биелүүлж, бичиг баримтаа нүүр рүү нь шидэж, малгайг нь цохиж унагаачихаад явж байгааг нь хийсэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан юм.

Жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцжээ.

Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх