Өчигдөр Төв номын сангийн урд урсгал сөрж байхад нь шаардлага тавьж шалгалт хийхээр ирсэн замын цагдаагийн алба хаагчийн биед халдаж танхайрсан 43-33 УНД дугаарын Ланд крузер маркийн машинтай жолоочийг илрүүлэн баривчилжээ.
Танхайрсан жолооч тавьсан шаардлагыг нь үл биелүүлж, бичиг баримтаа нүүр рүү нь шидэж, малгайг нь цохиж унагаачихаад явж байгааг нь хийсэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан юм.
Жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцжээ.
Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.