Дэлхийн хүүхдийн загварын долоо хоног эхэллээ

2018 оны 06-р сарын 23 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1529658479_35896188_922653937914611_942902418490785792_n

Дэлхийн хүүхдийн загварын долоо хоногт Монголын бяцхан миссүүд оролцохоор Унгар улсын Будапешт хотыг зорьсон билээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Д.Хосзул, С.Ангирмаа нар анх удаа оролцох юм. Түүнчлэн “Miss Mongolia” аялал жуучлалын холбооны тэргүүн Б.Гантогоо Монгол улсаа төлөөлөн “Дэлхийн загварын долоо хоног”-т урилгаар оролцож байна.

Уг загварын долоо хоногт олон улсын загварын тэмцээнээс шагнал хүртэж байсан бяцхан миссүүд оролцож байгаа юм. Ингээд “Дэлхийн хүүхдийн загварын долоо хоног”-т оролцож байгаа авъяаслаг, үзэсгэлэнтэй бяцхан охид болон Б.Гантогоо нартаа өндрөөс өндөр амжилт хүсье.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх