Дэлхийн хүүхдийн загварын долоо хоногт Монголын бяцхан миссүүд оролцохоор Унгар улсын Будапешт хотыг зорьсон билээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Д.Хосзул, С.Ангирмаа нар анх удаа оролцох юм. Түүнчлэн “Miss Mongolia” аялал жуучлалын холбооны тэргүүн Б.Гантогоо Монгол улсаа төлөөлөн “Дэлхийн загварын долоо хоног”-т урилгаар оролцож байна.
Уг загварын долоо хоногт олон улсын загварын тэмцээнээс шагнал хүртэж байсан бяцхан миссүүд оролцож байгаа юм. Ингээд “Дэлхийн хүүхдийн загварын долоо хоног”-т оролцож байгаа авъяаслаг, үзэсгэлэнтэй бяцхан охид болон Б.Гантогоо нартаа өндрөөс өндөр амжилт хүсье.