Давхар эрүүнээс хэрхэн яаж салах вэ

2018 оны 05-р сарын 24 өдөр, 11 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eruu

Гимнастик

– Амьсгаагаа гүнзгий аваад, толгойгоо арагш нь болго. Дараа нь амьсгаагаа аажим гаргаж, эрүүгээ хөхөнд хүртэл толгойгоо унжуул. Энэ дасгалыг 5-10 удаа хийгээрэй.

– Хүзүүгээ хүчтэй тэнийлгэх байдлаар толгойгоо арагш нь болго. Буцаад анхдагч байрлалдаа орох

–  Уруулаа цорвойлгон булчингаа хүчиллээд “о,у,а,и,ы” гэх эгшгийг тод , чанга хэл. Энэ дасгал нь арьсны уян хатан чанарыг хадгалахад тустай.

– Шүдэндээ харандаа зуугаад цагаан толгойны арваас доошгүй үгийг агаарт бичихийг оролд ­­

Гоо заслын эмчилгээ:  Давхар эрүүнээс урьдчилан сэргийлэхийн тулд янз бүрийн жин, маск болон бусад гоо заслын аргыг хийх нь үр дүнтэй байдаг.

Жин тавих:  Өвс ургамлын / хамба шарилж , далдуу цэцэг , шар дэр / ханд бэлтгэ.  Нэг хоолны халбага ургамалд 1,5 аяга буцлам  ус хийж 20 мин байлгаад уусмалаа шүүнэ. Бага зэргийн хоёр сававаад нэгэнд нь халуун , нөгөөд хүйтэн ханд хийнэ. Эрүүн доор халуун алчуур таван минут хэртэй барьсны дараа хүйтэн жин мөс төдий хугацаанд тавина. Эмчилгээг дууссаны дараа арьсанд тэжээлийн тос түрхээрэй.

Алгадах: Өдөр бүр эрүүгээ алганы араар ээлжлэн алгадах нь маш сайн. Ялангуяа  нүүрээ угаасны дараа арьс чийглэг хийвэл илүү үр дүнтэй.

Маск:  Долоо хоногт нэг удаа хийнэ. Хуурай болон хэвийн арьсанд овъёос, хивэг зөгийн балыг ашиглаж болно. Тослог арьсанд өндөгний цагаан, исгэгч нимбэгний шүүс суурь болдог. Бүх маскийг 2-3 давхарлан толгойгоо арагш болгон хэвтээгээр тавьдаг. Эрүүгээ урагш сунгах бөгөөд 15 мин турш масктай байна.

Эрүүн дор арьс суухаас сэргийлэх дүрэм журмыг мөрдлөг болгоно.

-Уншиж байхдаа номыг ширээн дээр эсвэл өвдгөндөө бүү тавь. Номоо нүдний түвшнээс 30 см-ийн зайнд байрлуул.

-Явж байхдаа толгойгоо цэх болгож өмнөхөө чиглүүлж хар.

-Хавтгай  эсвэл хатуу дэрэн дээр унтаж сурах. Дэргүй унтвал бүр сайн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх