Гимнастик
– Амьсгаагаа гүнзгий аваад, толгойгоо арагш нь болго. Дараа нь амьсгаагаа аажим гаргаж, эрүүгээ хөхөнд хүртэл толгойгоо унжуул. Энэ дасгалыг 5-10 удаа хийгээрэй.
– Хүзүүгээ хүчтэй тэнийлгэх байдлаар толгойгоо арагш нь болго. Буцаад анхдагч байрлалдаа орох
– Уруулаа цорвойлгон булчингаа хүчиллээд “о,у,а,и,ы” гэх эгшгийг тод , чанга хэл. Энэ дасгал нь арьсны уян хатан чанарыг хадгалахад тустай.
– Шүдэндээ харандаа зуугаад цагаан толгойны арваас доошгүй үгийг агаарт бичихийг оролд
Гоо заслын эмчилгээ: Давхар эрүүнээс урьдчилан сэргийлэхийн тулд янз бүрийн жин, маск болон бусад гоо заслын аргыг хийх нь үр дүнтэй байдаг.
Жин тавих: Өвс ургамлын / хамба шарилж , далдуу цэцэг , шар дэр / ханд бэлтгэ. Нэг хоолны халбага ургамалд 1,5 аяга буцлам ус хийж 20 мин байлгаад уусмалаа шүүнэ. Бага зэргийн хоёр сававаад нэгэнд нь халуун , нөгөөд хүйтэн ханд хийнэ. Эрүүн доор халуун алчуур таван минут хэртэй барьсны дараа хүйтэн жин мөс төдий хугацаанд тавина. Эмчилгээг дууссаны дараа арьсанд тэжээлийн тос түрхээрэй.
Алгадах: Өдөр бүр эрүүгээ алганы араар ээлжлэн алгадах нь маш сайн. Ялангуяа нүүрээ угаасны дараа арьс чийглэг хийвэл илүү үр дүнтэй.
Маск: Долоо хоногт нэг удаа хийнэ. Хуурай болон хэвийн арьсанд овъёос, хивэг зөгийн балыг ашиглаж болно. Тослог арьсанд өндөгний цагаан, исгэгч нимбэгний шүүс суурь болдог. Бүх маскийг 2-3 давхарлан толгойгоо арагш болгон хэвтээгээр тавьдаг. Эрүүгээ урагш сунгах бөгөөд 15 мин турш масктай байна.
Эрүүн дор арьс суухаас сэргийлэх дүрэм журмыг мөрдлөг болгоно.
-Уншиж байхдаа номыг ширээн дээр эсвэл өвдгөндөө бүү тавь. Номоо нүдний түвшнээс 30 см-ийн зайнд байрлуул.
-Явж байхдаа толгойгоо цэх болгож өмнөхөө чиглүүлж хар.
-Хавтгай эсвэл хатуу дэрэн дээр унтаж сурах. Дэргүй унтвал бүр сайн.