Монгол бөхчүүд ёс уламжлалаа дээдэлдэг,ахмад бөхчүүдээ хүндэлдэг гэж ярьдагсан. Тэгвэл өнөө цагийн өнгөн дээр аварга арслангууд хөрөнгөний төлөө яахаас ч буцахгүй болжээ. Бөхчүүдийн увайгүй авир, хуншгүй байдлыг дээр доргүй шуугиж байна. УИХ-ын гишүүн А.Сүхбатын талаар Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “….УИХ-ын гишүүдээс Оюутолгой, Эрдэнэтийн луйврын эсрэг амь хайргүй тэмцэж байгаа цөөхөн гишүүн бий. Гэтэл УИХ-ын гишүүн А.Сүхбат “Бөхийн Өргөө”-ний төлөө амь өгөхөөс буцахгүй бөхчүүдтэйгээ ноцолдож байгаад хохирч гэнэ. УИХ-ын гишүүд эх орныхоо төлөө тэмцэхгүй ТББ-ын төлөө зодолддог болжээ…….” гэсэн байна. Ц.Шинэбаяр УИХ-ын гишүүн байсан хүн. Төрийн хүний ёс зүй ямар байхыг мэдэхийн хувьд өнөөгийн эрхэм гишүүдийн талаар дуугүй өнгөрсөнгүй. Түүний үг эрхбиш зориулж хэлсэн хүндээ хүрэх биз ээ.
Н.Дөл
Үнэхээр ийн та ичих хэрэгтэй монгол улсын хаа нэрийг дэлхийд 6 настай хүүхэд гайхуулж байна та нар
Илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсрэнэ