Өнөө цагийн УИХ-ын гишүүн бөхчүүдийн хүн чанар хөгийн болж дээ

2018 оны 04-р сарын 17 өдөр, 15 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
30184759_1353406698124158_1332991575_n

Монгол бөхчүүд ёс уламжлалаа дээдэлдэг,ахмад бөхчүүдээ хүндэлдэг гэж ярьдагсан. Тэгвэл өнөө цагийн өнгөн дээр аварга арслангууд хөрөнгөний төлөө яахаас ч буцахгүй болжээ. Бөхчүүдийн увайгүй  авир, хуншгүй  байдлыг  дээр доргүй шуугиж байна. УИХ-ын гишүүн А.Сүхбатын  талаар Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга  Ц.Шинэбаяр цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “….УИХ-ын гишүүдээс Оюутолгой, Эрдэнэтийн луйврын эсрэг амь хайргүй тэмцэж байгаа цөөхөн гишүүн  бий. Гэтэл УИХ-ын гишүүн А.Сүхбат  “Бөхийн Өргөө”-ний төлөө амь өгөхөөс буцахгүй бөхчүүдтэйгээ ноцолдож байгаад хохирч гэнэ. УИХ-ын гишүүд эх орныхоо төлөө тэмцэхгүй ТББ-ын төлөө зодолддог болжээ…….” гэсэн байна. Ц.Шинэбаяр УИХ-ын гишүүн байсан хүн. Төрийн хүний ёс зүй ямар байхыг мэдэхийн хувьд өнөөгийн эрхэм гишүүдийн талаар дуугүй өнгөрсөнгүй. Түүний үг эрхбиш зориулж хэлсэн хүндээ хүрэх биз ээ.

shinebayar

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/04/18 23:54

    Үнэхээр ийн та ичих хэрэгтэй монгол улсын хаа нэрийг дэлхийд 6 настай хүүхэд гайхуулж байна та нар

    (0) (0)
  2. Бөх үздэггүй хүн
     (192.168.8..***)
    2018/04/17 20:23

    Илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсрэнэ

    (0) (0)