Биеэ авч явах чадваргүй болсон согтуу хүмүүсийг дээрэмддэг 9 гэмтнийг баривчилжээ

2018 оны 01-р сарын 25 өдөр, 16 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27044900_1288610867937075_1672288691_n

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Илрүүлэлт-оргодол” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Уг ажлын хүрээнд нийслэлд өдөр болон шөнийн цагаар өндөр настан, эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд болон архи уусны улмаас биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг айлган сүрдүүлж, хуурч мэхэлж, зодож эд зүйлийг нь дээрэмддэг Б,У нарын хоёр бүлэг, есөн этгээдийг  баривчилсан байна.

 Гэмт этгээдүүд 2018 оны нэгдүгээр сар гарснаас хойш нийт 32 удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байна. Тэдний хоёр нь гэмт хэрэг үйлдэх явцдаа сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь шалгалтын явцад тогтоогджээ. 2017 онд улсын хэмжээнд 1126 дээрэмдэх гэмт хэрэг гарсны 96 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгджээ. Тиймээс иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, гэрэлтүүлэг, камертай газар сонгон явж, бага насны хүүхдэдээ хараа хяналт тавихыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх