Аляскийн уугуул иргэд ба халимны ав

2018 оны 01-р сарын 04 өдөр, 17 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_99255320_iam_00083409

Гэрэл зурагчин Килии Юян бол нанай үндэстэн. Тэрээр кадр болгоноо нутгийн ард түмний өдөр тутмын өвөрмөц амьдрал, ан агнуур, хүрээлэн буй орчныг хамгаалахад зориулдаг.  Түүний энэ удаагийн зорилго нь Аляскийн уугуул инупиат үндэстний амьдрал, тэдний   далайн сүүн тэжээлтнийг хэрхэн агнаж хүнс хоолоо залгуулдгийг хальсанд буулгах байлаа. Юяны зургийн хальснаа буулгасныг толилуулж байна.

_99255320_iam_00083409

Инупиат загасчдад Гренландын халимыг цөөн тоогоор агнах зөвшөөрөл өгдөг аж. Зураг дээр анчин Флора Аикен энэ жилийн анхны ан аварга халимыг адислаж байна.. Инупиатчууд маш их сүшиг бишрэлтэй ард түмэн. Тиймээс бурханд залбирахгүйгээр ан хийхийг тэд нүгэл гэж үздэг.

This camp, erected miles out on the sea ice, is the Inupiaq home away from home. Despite spending months living in cramped and frozen quarters, the captain of Yugu crew prefers it.

 

Энэ майхан маягтай оромж ан авын үеэр инупиатуудын суурингаас нэлээд хэдэн км-ийн зайд далайн мөсөн дээр  ийм байдалтай хэсэг хугацаанд байдаг. Өөрөөр хэлбэл анчдын байрлах газар нь энэ юм.

Six-year old Steven Reich examines his father's umiaq, or skin boat used for whaling.
Speeding up to a bearded seal moments after a successful shot, Gilford Mongoyak prepares to harpoon it before sinking into the sea. A precise hit is important to preserve the skin without holes.

 

Зургаан настай Стивен Рейх хүү аавынхаа халим агнах ухаанаас суралцаж буй.  Түүний аав анчдын   багийн ахлагч. Хүү ааваараа бахархаж,анчин болохыг мөрөөддөг гэнэ.

 

Frozen raw meat and fish and a jar of seal oil.

 

Хүйтэн цаг агаарт анчид куок  буюу хөлдөөсөн түүхий өөх, мах,,загас иддэг. Далайн өөх,мах анчдын гол хоол юм.Sigvaun Kaleak and his father Raleigh, wearing traditional ice camouflage parkas
Bernadette Adams and Inupiat elder Foster Simmonds has been a whaler since he was a child.

Сигваун Калеак түүний аав  Рали нар бүх амьдралаа халим,далайн амьтны ан авд зориулсан хүмүүс. Хэдийгээр халим агнаснаас тоо толгой нь цөөрч байгааг  дэлхий нийтээрээ эсэргүүцэж байгаа ч тэд нар энэ ажлаа орхих эрхгүй.

Бернадетт Адамс бол халим агнагч бүсгүй. Түүнд ах байхгүй болохоор гэр бүлээ тэжээхийн тулд ан хийхээс өөр сонголт түүнд байсангүй. Харин инупиатчуудын ахлагч  Фостер Симмондс хар багаасаа халимтай “ноцолдож” өдий хүрчээ.

Beluga whales are trapped by sea ice as shifting winds create unstable conditions.

Цагаан халимны сүрэг удахгүй анчдын тавьсан мөсөн “хавх” руу ирнэ. Инупиатчууд цагаан халим агнадаг ч Гренландын халимыг илүүд үздэг.

Maasak Leavitt, who works for the North Slope Borough

Маасак Левитт бол Норт-Слоуп суурингийн засаг захиргаанд ажилладаг. Харин хүү нь аавыгаа улс төртэй дэндүү их хөөцөлдөөд ан аваа мартах гээд байна гэж шүүмжлэх болжээ. Харин аав нь хүүдээ  уламжлалт анг хамгаалах гэж байгаагаа ойлгуулахыг хичээдэг аж. Зуны улирал эхлэхэд Налукатак тосгонд халимны ангийн наадам болно. Тэр үеэр бүх хүмүүс байгаль дэлхийн өглөгт баярлаж байгаагаа илэрхийлж,халимнуудад талархана.

At Nalukataq, the summer whaling festival, the village comes out to celebrate a successful whaling season and to give thanks to the whale for its gift. Here, successful crewmembers do the blanket toss They are thrown up to thirty feet in the air, and depend on everyone's hands to land safely.

Баярын үеэр шилдэг анчдыг дээш нь шиддэг уламжлалтай. Агаарт 9 метр орчим шидэгдсэн  анчинг нөхөд нь халимны арьсан дээр тосч аваад зөөлөн газардуулах учиртай.

Эх сурвалж:ВВС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх