Энэ майхан маягтай оромж ан авын үеэр инупиатуудын суурингаас нэлээд хэдэн км-ийн зайд далайн мөсөн дээр ийм байдалтай хэсэг хугацаанд байдаг. Өөрөөр хэлбэл анчдын байрлах газар нь энэ юм.
Зургаан настай Стивен Рейх хүү аавынхаа халим агнах ухаанаас суралцаж буй. Түүний аав анчдын багийн ахлагч. Хүү ааваараа бахархаж,анчин болохыг мөрөөддөг гэнэ.
Сигваун Калеак түүний аав Рали нар бүх амьдралаа халим,далайн амьтны ан авд зориулсан хүмүүс. Хэдийгээр халим агнаснаас тоо толгой нь цөөрч байгааг дэлхий нийтээрээ эсэргүүцэж байгаа ч тэд нар энэ ажлаа орхих эрхгүй.
Бернадетт Адамс бол халим агнагч бүсгүй. Түүнд ах байхгүй болохоор гэр бүлээ тэжээхийн тулд ан хийхээс өөр сонголт түүнд байсангүй. Харин инупиатчуудын ахлагч Фостер Симмондс хар багаасаа халимтай “ноцолдож” өдий хүрчээ.
Цагаан халимны сүрэг удахгүй анчдын тавьсан мөсөн “хавх” руу ирнэ. Инупиатчууд цагаан халим агнадаг ч Гренландын халимыг илүүд үздэг.
Маасак Левитт бол Норт-Слоуп суурингийн засаг захиргаанд ажилладаг. Харин хүү нь аавыгаа улс төртэй дэндүү их хөөцөлдөөд ан аваа мартах гээд байна гэж шүүмжлэх болжээ. Харин аав нь хүүдээ уламжлалт анг хамгаалах гэж байгаагаа ойлгуулахыг хичээдэг аж. Зуны улирал эхлэхэд Налукатак тосгонд халимны ангийн наадам болно. Тэр үеэр бүх хүмүүс байгаль дэлхийн өглөгт баярлаж байгаагаа илэрхийлж,халимнуудад талархана.
Баярын үеэр шилдэг анчдыг дээш нь шиддэг уламжлалтай. Агаарт 9 метр орчим шидэгдсэн анчинг нөхөд нь халимны арьсан дээр тосч аваад зөөлөн газардуулах учиртай.
Эх сурвалж:ВВС