Шатахуун импортлогч зарим компани “Хэрэглэгч бол хаан” гэдэг шударга зарчмаас хазайжээ

2018 оны 01-р сарын 03 өдөр, 14 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26638521_1272132966251532_391825273_n

Хуучин оныг үдэх,шинэ оныг угтахтай зэрэгцээд шатахуун түгээгч зарим компани жолооч нарыг багагүй бухимдуулсан. Шатахууны онцгой албан татвар нэмэгдэх сургаар арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн  “Тэс петролиум” “Тод Монгол”, “Магнай трэйд” компанийн зарим салбар “бензин байхгүй,нөөц дуусч байгаа” хэмээн  хэрэглэгчдээ гомдоож, зарим нь  нэг удаад  30 мянган төгрөгөөс илүү үнийн дүнтэй бензин зарахгүй гэсэн хязгаарлалт тогтоож байсан. Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр, шатахууны нөөц дундаж хэмжээндээ буюу 104.62 мянган тонн байгаа аж. Энэ нь дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөц бөгөөд үүнээс А-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлш 28 хоногийн нөөцтэй байгаа гэсэн үг юм. Нөөц хангалттай байхад импортлогч компаниуд ямар шалтгаанаар хязгаарлалт хийж байгааг ШӨХТГ-аас шалгасан байна. Харин шатахуун импортлогчид ямар учраас хязгаарлалт хийж байгаа талаар тодорхой тайлбар өгсөнгүй. Шударга өрсөлдөөний газрынхан “Хэрэглэгч хаан” гэсэн зах зээлийн зарчмыг яагаад үл тоов хэмээн тухайн импортлогчдыг нарийвчлан шалгаж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна. Шинэ оны анхны өдөр шатахууны үнэ нэмэгдэхтэй холбогдуулан олныг бухимдуулсан башир арга хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй аж.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх