“Хяналт шийдвэрлэлт” арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Хангал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Жамсранжав Хангал сумын 2-р багийн иргэн А гэгч нь “Уртын эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, өвөлжөөний хашаа барьсан хэргийг илрүүллээ.
Мөн тус сумын 2-р багийн иргэн Д гэгч нь “Бөхөнгийн хуурайн эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, 4-р багийн иргэн Б гэгч нь хууль бусаар тул загас агнасан хэргүүдийг тус тус илрүүлэн Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн шалгаж байна.