Хууль бусаар мод бэлтгэсэн хэргийг илрүүлжээ

2017 оны 12-р сарын 20 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mod

“Хяналт шийдвэрлэлт” арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Хангал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Жамсранжав Хангал сумын 2-р багийн иргэн А гэгч нь “Уртын эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, өвөлжөөний хашаа барьсан хэргийг илрүүллээ.

Мөн тус сумын 2-р багийн иргэн Д гэгч нь “Бөхөнгийн хуурайн эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, 4-р багийн иргэн Б гэгч нь хууль бусаар тул загас агнасан хэргүүдийг тус тус илрүүлэн Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх