Хөвсгөлд мөсөн замаар явах болоогүй байгааг анхааруулав

2017 оны 12-р сарын 18 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25555621_1260629854068510_2118053921_n

Хөвсгөл аймгийн нутагт гол нуурын ус гүйцэд хөлдөөгүй байгаа тул зам товчлон мөсөн замаар зорчихгүй байхыг  аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд олноор зорчдог. Иймээс иргэдийг мөсөөр явахгүй  Сантын даваагаар зорчихыг анхаарууллаа.
Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас илүү дулаахан өвөл болж байна. Сантын даваа цасгүй зорчих хэсэгт ямар нэгэн саадгүй байгаа аж. Ес эхлэх дөхсөн боловч нийт нутгаар цаг агаар дулаан байна. Тэнгис Шишгэдийн голоос бусад гол мөрөн зөвхөн өнгөн хэсэгтээ хөлдөж, мөс нимгэн байгаа тул иргэд зам товчлох гэж эрсдэлд өртөхгүй, баталгаат зам гүүр, даваагаар зорчих шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр, усан замын хяналтын улсын байцаагч Б.Сэргэлэн ярив.

Я.Манлай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх