Төрийн тахилгат Отгонтэнгэр ууланд 17 хүн сураггүй алга болсон тухай мэдээллийн дагуу ЭМЯ-аас дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:
- Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Шуурхай удирдлагын нэгжтэй холбогдож, цагийн байдлын талаар мэдээллийг солилцон, мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
- Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн 3 пунктийг тухайн газарт байгуулсан.
- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумын Эрүүл мэндийн төвөөс 3 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн байр, хоол, унааны зардлыг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргаж байна.
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс 3 их эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн багийг томилон ажиллуулж байна.
- Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллах нарийн мэргэжлийн багийн бэлэн байдлыг хангасан.