Отгонтэнгэр ууланд анхан шатны тусламж үзүүлэх баг ажиллаж байна

2017 оны 10-р сарын 23 өдөр, 15 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
otgontenger

Төрийн тахилгат Отгонтэнгэр ууланд 17 хүн сураггүй алга болсон тухай мэдээллийн дагуу ЭМЯ-аас дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Шуурхай удирдлагын нэгжтэй холбогдож, цагийн байдлын талаар мэдээллийг солилцон, мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
  2. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн 3 пунктийг тухайн газарт байгуулсан.
  3. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумын Эрүүл мэндийн төвөөс 3 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн байр, хоол, унааны зардлыг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргаж байна.
  4. Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс 3 их эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн багийг томилон ажиллуулж байна.
  5. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллах нарийн мэргэжлийн багийн бэлэн байдлыг хангасан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх