Хэдхэн хоногийн өмнө дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр”-ийг тэмдэглэв. Тэр өдөр Герман улсын Мюнхений Их сургуулийн Зүрх судас судлалын тэнхмийн багш,эрдэмтэд олон жилийн судалгаагаа танилцуулж, зүрхэнд халтай 5 хүнсний зүйлийг олж тогтоосноо мэдэгдэв. Бидний “мотор”-ыг өвчлүүлдэг эдгээр 5 бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй гэсэн юм. Үүнд:
1.Транс тос / маргарин/орсон бүх төрлийн жигнэмэг, кремтэй бялуу, нарийн боовнууд./ Хамгийн хортой гэдгийг анхаар/
2.Бүтэн болон хагас утлагат хиам
3.Шампанск ба хийжүүлсэн дарснууд
4.Хар цагаан түрснүүд
5. Шар айраг. Эрэгтэй хүн өдөрт 0,5 л, эмэгтэйчүүд 0,33л-ээс хэтрүүлэхгүй байх нь зохистой хэрэглээ аж. Хэрэв хэтрүүлбэл зүрх ачаалал авах нь тодорхой. Манайхан шар айргийг нэг дор ус шиг залгилдаг. Эдгээр 5 төрлийн бүтээгдэхүүнийг болж өгвөл хэрэглээгүй нь аминд өлзийтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.