Зүрхээ эрүүл байлгая гэвэл шар айраг бага уу,транс тосноос татгалз

2017 оны 10-р сарын 03 өдөр, 18 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zurh

Хэдхэн хоногийн өмнө дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр”-ийг тэмдэглэв. Тэр өдөр  Герман улсын Мюнхений Их сургуулийн Зүрх судас судлалын тэнхмийн багш,эрдэмтэд олон жилийн судалгаагаа танилцуулж, зүрхэнд халтай 5 хүнсний зүйлийг  олж тогтоосноо мэдэгдэв. Бидний “мотор”-ыг өвчлүүлдэг эдгээр 5 бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй  гэсэн юм. Үүнд:

1.Транс тос / маргарин/орсон бүх төрлийн жигнэмэг, кремтэй бялуу, нарийн боовнууд./ Хамгийн хортой гэдгийг анхаар/
2.Бүтэн болон хагас утлагат хиам
3.Шампанск ба хийжүүлсэн дарснууд
4.Хар цагаан түрснүүд
5. Шар айраг. Эрэгтэй хүн өдөрт 0,5 л, эмэгтэйчүүд 0,33л-ээс  хэтрүүлэхгүй байх нь зохистой хэрэглээ аж. Хэрэв хэтрүүлбэл зүрх ачаалал авах нь тодорхой. Манайхан шар айргийг  нэг дор ус шиг залгилдаг.  Эдгээр 5 төрлийн бүтээгдэхүүнийг болж өгвөл хэрэглээгүй нь аминд өлзийтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх